Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 04 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 4 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 265.8-293.5 мг/л-т хэлбэлзэж, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс авсан дээжинд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.123 мгО/л буюу ХА-аас 6.15 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 229.1-232.3 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.3 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.048 мгN/л буюу ХА-аас 2.4 дахин давж бага зэргийн бохирдолтой байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 197.9-234.4 мг/л-т хэлбэлзэж, Хараа-Зүүнхараа цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанарын агууламж 13.6 мг/л буюу ХА-аас 1.36 дахин давсан үзүүлэлттэй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 163.0-189.7 мг/л, Ерөө-Бугант цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.026 мгN/л буюу ХА-аас 1.30 дахин, перманганатын исэлдэх чанарын агууламж 20.8 мг/л буюу ХА-аас 2.08 дахин, Ерөө-Дулаанхаан цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.024 мгN/л буюу ХА-аас 1.20 дахин, перманганатын исэлдэх чанарын агууламж 24.8 мг/л буюу ХА-аас 2.48 дахин давсан байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 331.0 мг/л байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 210.8 мг/л, перманганатын исэлдэх чанарын агууламж 12.8 мг/л буюу ХА-аас 1.28 дахин давсан байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 317.3 мг/л байна.
Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 395.9 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 5.3 мгО/л буюу ХА-аас 1.76 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 2.27 мгN/л буюу ХА-аас 4.54 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.041 мгN/л буюу ХА-аас 2.05 дахин давж бага бохирдолтой байлаа.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 600.0 мг/л, голын усны хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 8.1 мгО/л буюу ХА-аас 2.7 дахин, усан дахь аммонийн азот/NH4/-ын агууламж 5.31 мгN/л буюу ХА-аас 10.62 дахин, нитритийн азот/NО2/-ын агууламж 2.288 мгN/л буюу ХА-аас 114.4 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.497 мгР/л буюу ХА-аас 4.97 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.6 |
0.11 |
0.007 |
0.003 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
9.73 |
1.4 |
3.5 |
0.01 |
0.123 |
0.012 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
10.72 |
1.8 |
8.0 |
0.07 |
0.019 |
0.021 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
8.0 |
0.22 |
0.011 |
0.033 |
5 |
Орхон – Шаамар |
9.92 |
1.8 |
4.8 |
0.22 |
0.015 |
0.023 |
6 |
Орхон – Сүхбаатар |
8.96 |
5.3 |
1.6 |
0.10 |
0.048 |
0.026 |
7 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
7.0 |
0.11 |
0.007 |
0.035 |
8 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
13.6 |
0.20 |
0.009 |
0.048 |
9 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
6.7 |
0.10 |
0.012 |
0.027 |
10 |
Ерөө-Бугант |
- |
- |
20.8 |
0.48 |
0.026 |
0.172 |
11 |
Ерөө-Ерөө |
- |
- |
1.8 |
0.04 |
0.005 |
0.005 |
12 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
24.8 |
0.45 |
0.024 |
0.003 |
13 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
2.4 |
0.09 |
0.009 |
0.026 |
14 |
Бугант-Бугант |
- |
- |
12.8 |
0.29 |
0.017 |
0.122 |
15 |
Туул-Орхонтуул |
- |
- |
1.9 |
0.04 |
0.009 |
0.007 |
16 |
Буурь-Сүхбаатар |
6.99 |
5.3 |
19.8 |
2.27 |
0.041 |
0.030 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
12.02 |
8.1 |
12.2 |
5.31 |
2.288 |
0.497 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Дүгнэлт: Бургалтай гол маш цэвэр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ мөрөн, Бугант голууд цэвэр Буур, Туул гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 4 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 66.67%-ийн цэвэршүүлэлттэй байна.
2022 оны 4 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
|
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.50 |
76.0 |
36.84 |
136.8 |
752.6 |
36.5 |
2.253 |
1.16 |
3.057 |
3.96 |
66.67% |
Гарах |
8.10 |
13.2 |
8.34 |
45.6 |
470.4 |
5.2 |
Тайлбар:MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
2. Агаарын чанар
Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 4 дүгээр сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их нь 0.056 мг/м3, нийт тоос дундаж 0.023 мг/м3, хамгийн их нь 0.290 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их агууламж 0.029 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал